CIRCLE K ГЭЖ ЮУ ВЭ?

CIRCLE K сүлжээ дэлгүүр нь анх Kay’s food store нэртэйгээр 1951 онд АНУ-ын Техас мужийн Эл-Пасо хотод үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ба 2017 оны байдлаар дэлхийн 24 улсад 12,000 гаруй салбартай болоод байна.

CIRCLE K брэнд нь 1975 онд АНУ-д 1000 гаруй дэлгүүртэй болсон ба 1979 онд олон улсын зах зээлд орж анхны дэлгүүрээ Япон улсад нээсэн байна. Үүнээс хойш компани тасралтгүй өргөжин хөгжсөөр 1984 он гэхэд нийт борлуулалт 1 тэрбум долларт хүрчээ. Сиркл К-н хамт олон бүх үйлчлүүлэгчдээ халуун дулаанаар угтан авч үйлчилдэг бөгөөд худалдан авагчидтайгаа хэрхэн харилцдаг, брэндийнхээ ирээдүйг бид хэрхэн хардаг талаар дараах видеоноос хүлээн авч үзээрэй.


БИДЭНД ЮУ ЧУХАЛ ВЭ?

Олон улсын брэнд болсон том компаний хувьд бид "БҮХ ЗҮЙЛ ХЯЛБАР“ хэмээх зарчмыг мөрдлөг болгодог бөгөөд энэ нь бидэнд байнга зөв зүйл хийж байхыг, үйлчлүүлэгчиддээ хамгийн зөв шилдэг сонголтыг хийхэд нь тусалж байхыг сануулдаг. Манай дэлгүүрээр үйлчлүүлэхэд, манай дэлгүүрээс сонголт хийхэд, манай дэлгүүрийг олоход бүх зүйл хялбар байх болно.


БИД ЮУНД ИТГЭДЭГ ВЭ?

Бидний итгэл үнэмшил нь байгууллагын соёл хийгээд бидний ажиллах хэв маягт тусгалаа олсон байдаг бөгөөд ажилтан бүр “Бахархалтайгаар ажиллах”-ыг мөрдлөг болгоно.


ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ

  • 2017

    2017- Circle K брэнд албан ёсоор Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

  • 2016

    Circle K брэнд Норвеги, Швед, Дани улсуудад салбараа нээсэн.

  • 2015

    Circle K шатахуун түгээх станц дэлхийн хэмжээнд сонгогдсон брэнд болсон.

  • 2011

    Урьд урьдаас илүү том, Circle K 60 жилийн ойн тэмдэглэлт өдөр тохиосон.

  • 2008

    Circle K далайн чанадад, GR Vietnam International Limited-д лиценз олгосон.

    timeline image
  • timeline image

    2005

    Grupo Kautex, S.A. de C.V. Мексикт 250 Circle K салбар дэлгүүр нээх хөтөлбөрийг баталсан.

  • 2003

    Circle K брэнд “Танд өөр хэрэгтэй зүйл байна уу?” нэгдсэн компанит ажлыг эхлүүлсэн бөгөөд Alimentation Couche-Tard Inc. болон The Circle K корпорациуд нэгдсэн.

  • 2002

    Phillips Petroleum болон Conoco Inc. компаниуд нэгдэж, ConocoPhillips компани болсон. Conoco Phillips нь Circle K-н шинэ эзэмшигч болсон.

  • timeline image

    2001

    Circle K нөхөрсөг, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ирсэн 50 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Оклахома дахь Бартесвилл хотод төвтэй Phillips Petroleum болон Tosco корпорациуд Circle K брэндтэй нэгдсэн.

  • 1998

    Thirst Freezer® (цангааг хөлдөөгч), Circle зайрмагтсан ундааны тусгай брэндийг нэвтрүүлсэн. Circle K “NASCAR”-н ивээн тэтгэгч болсон. The Circle K дотоодын франчайз хөтөлбөр хэрэгжиж эхлэв.

  • 1997

    Аризона муж Circle K -н кофе-г Финикс хотын шилдгээр тодруулсан.

  • 1996

    Аризона мужийн Финикс хотод төвтэй нефть үйлдвэрлэгч, түгээгч Tosco корпораци Circle K компанийг худалдан авсан.

    timeline image
  • 1995

    Circle K 6.5 сая ширхэг “CRK” хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалахаар зарлав. Circle K нь Emily’s Meals & More компанийг хоолны үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж, Аризона, Невадад байршилтай 76 шатахуун түгээх станцын маркетингийн ажиллагааг явуулах холбоог бий болгов. Энэ нь хамгийн амжилттай ажиллаж буй холбоодуудын нэг болсон.

  • 1994

    “Circle K – Илүү сайн” хэмээх уриаг танилцуулсан.

  • 1993

    Олон улсын хөрөнгө оруулагч Investcorp Circle K -г худалдан авсан.

  • timeline image

    1990

    1980 аад оны корпорацийн эдийн засгийн хурдацтай өсөлтийн үед Сиркл К дампуурлын хамгаалалт болох 11-р бүлэгийн бичиг баримтыг баталсан

  • 1984

    БОРЛУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ 1 ТЭРБУМ ДОЛЛАР ХҮРЛЭЭ.

    United Cerebral Palsy (UCP)-н хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сайн үйлcийн аяныг зохион байгуулж, өөрийн дэлгүүрүүдээр дамжуулан хандив цуглуулах ажилд идэвхтэйгээр оролцож эхэллээ.

    timeline image
  • 1983

    The Thirst Buster® (Цангааг хашраагч) ундааг танилцуулсан.

    Circle K 960 шинэ дэлгүүр нээж компанийн хэмжээг дахин нэмэгдүүлсэн.

  • 1979

    Circle K Японд анхны дэлгүүр нээх лицензийг олгосон.

  • 1975

    Зул сарын баяраар 1,000 дахь салбараа Юта мужийн Лихай хотод нээлт хийв.

  • 1971

    Хоолны үйлчилгээний газартай болж, түргэн хоолны цэсэнд сендвич нэмэгдлээ. Компани 20 жилийн ойгоо тэмдэглэж, Аризонагийн Deer Valley-д 500 дахь салбараа нээв.

  • timeline image

    1965

    Circle K Аризонагийн Таксон-д 200 дахь салбараа нээлсэн.

  • 1957

    Circle K нь Шинэ Мексик, Аризонад өргөжин тэлсэн.

  • 1951

    Fred Hervey Техас мужийн Эл Пасо хотод Kay’s food store дэлгүүрүүдийг худалдаж авснаар Circle K-ийн эхлэл тавигдлаа.