БИДЭНТЭЙ НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Дэлхийн 30 гаруй улсад 16,000 гаруй салбар дэлгүүртэй хойд Америкаас үүсэлтэй олон улсын хамгийн том конвениенс сүлжээ дэлгүүрийн нэг болох CIRCLE K брэндийн франчайз эрхийг эзэмшин бидэнтэй нэгдэх боломжийг олгож байна.

CIRCLE K брэндийн анхны дэлгүүр 2018.04.06-нд Улаанбаатар хотод нээгдэж, Монгол Улсад конвенинс дэлгүүрийн түүхийг эхлүүлсэн юм.

Анхны америк стандартын хот дог, фростер ундаа, сайн чанарын халуун кофе, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээгээрээ бид олон нийт, тэр дундаа залуучуудын дунд танигдаж, тэдний хамгийн очих дуртай газар болж чадсан.

CIRCLE K- чүүд бид 24 цагийн турш хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ тав тухтай орчин, найрсаг, шуурхай үйлчилгээг үзүүлэн, тэднийхээ үнэтэй хором мөч бүрийг хэмнэж хайртай дотны хүмүүс, дуртай зүйлдээ зориулах боломжийг олгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид танд олон улсад танигдсан брэнд нэр, үйлчилгээний өндөр стандарт, байнгын үнэнч хэрэглэгчидтэй тогтворжсон үйл ажиллагаа бүхий сүлжээ дэлгүүрийн бизнесийг франчайз гэрээний хүрээнд санал болгож байна.

Та франчайз эрхийн сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр худалдааны салбарын дотоод, гадаадын хамгийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бизнесийн давуу талаа бүрдүүлэн олон улсын стандартын түвшинд ажиллах боломжтой болох юм.

Та франчайз эрхийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгаа бол доорх холбоос дээр дарж хүсэлтээ ирүүлнэ үү.


Франчайз авахаар бүртгүүлэх

Энд дарж бүртгүүлнэ үү

Таны хүсэлттэй бид ажлын 10 хоногийн дотор танилцан, хариу өгөх болно. Франчайзтай холбоотой нэмэлт мэдээллийг 97071155 дугаарт холбогдон
авна уу.