“Circle K” сүлжээ дэлгүүр Монголд салбараа нээх нь

АНУ-ын “Circle K” сүлжээ дэлгүүр ирэх сард Монголд гурван  салбараа нээхээр болжээ. Энэхүү сүлжээ дэлгүүр нь дэлхийн 24 улсад жижиглэн худалдаа эрхэлдэг 12 мянга гаруй салбартаа юм байна. 

“Circle K” сүлжээ дэлгүүрээс монголчууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна шинэхэн бэлтгэсэн хоол, кофе, өдөр тутмын сонин, автобусны билет, АТМ-ээс авах боломжтой бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг авах юм. Түүнчлэн  өндөр хурдны wifi бүхий орчинд тухтай сууж үйлчлүүлэх боломжийг монголчуудад олгох аж.

Сонирхуулахад,   нийт бараа бүтээгдэхүүний 20 хувь нь Америкийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байх бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд тус компани 200 гаруй дэлгүүрээ манай улсад  нээхээр төлөвлөжээ. Ингэснээр дунджаар 2000-2500 ажлын байр шинээр бий болно гэж ‘’Cirсle K Mongolia” компаниас мэдээллээ.

2017-11-21 20:34