“Circle K” сүлжээ дэлгүүр

Circle K MongoliaАНУ-ын “Circle K” сүлжээ дэлгүүр ирэх сард Монголд салбараа нээх гэж байна. Үүнтэй холбоотойгоор талууд өнөөдөр мастер франчайзингийн гэрээнд гарын үсэг зурлаа. "Circle K" "Cirсle K Mongolia" компани Худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагааны мастер гэрээнд мөн гарын үсэг зурлаа.Зургийг: А.Наранбаатар

сүлжээ дэлгүүр нь дэлхийн 24 улсад жижиглэн худалдаа эрхэлдэг 12 мянга гаруй салбартай. Монголд 25 дахь салбараа нээж байгаа энэ дэлгүүрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна түргэн хоол, кофе, өдөр тумын сонин, автобусны билет зэргийг борлуулах юм. Нийт бараа бүтээгдэхүүний 20 хувь нь Америкийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байх ажээ. Үүнээс гадна арга хэмжээний үеэр "Cirсle K Mongolia" компани Худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагааны мастер гэрээнд мөн гарын үсэг зурлаа. Ирэх сард Улаанбаатарт эхний гурван салбар дэлгүүрийн нээлт болно. Харин ирэх 10 жилийн хугацаанд тус компани 200 гаруй дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна. Ингэснээр дунджаар 2000-2500 ажлын байр шинээр бий болно гэж ''Cirсle K Mongolia" компани мэдээллээ.

2017-11-21 20:32