КОНВИНЕНС ДЭЛГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ 5 БАРИМТ

1. НИЙТ ДЭЛГҮҮРИЙН 33.9% НЬ КОНВИНЕНС СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР БАЙДАГ.

Хэрэглэгчдэд хамгийн хялбар байдал, хурдан найрсаг үйлчилгээг санал болгодог энэхүү дэлгүүрийн төрөл нь худалдааны салбар дээд төвшинд хүрсэн Америкийн нэгдсэн улсын нийт дэлгүүрийн 33.9%-ыг бүрдүүлдэг.

2. ЗӨВХӨН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД 152'000 КОНВИНЕНС ДЭЛГҮҮР БАЙДАГ

Зөвхөн Америкийн нэгдсэн улсад 152'000 гаруй конвиненс сүлжээ дэлгүүр байдаг ба ихэнх конвиненс дэлгүүр 24 цагийн турш хэрэглэгчдэд үйлчилдэг.

3. АНУ-ын КОНВИНЕНС ДЭЛГҮҮРҮҮД ӨДӨР БҮР 11 САЯ АЯГА КОФЕ ЗАРДАГ.
Өглөө бүрийг дээд зэргийн чанартай, шинэхэн кофегоор угтах үнэхээр таатай. Иймээс л дан ганц Америкийн нэгдсэн улс даяар конвиненс дэлгүүр дунджаар 11 сая аяга кофе зардаг ба мөн сая сая нарийн боов, бэйкири, бялуу борлуулдаг.

4. КОНВИНЕНС ДЭЛГҮҮР ДУНДЖААР 3000 НЭР ТӨРЛИЙН БАРАА БОРЛУУЛДАГ.
Чухал хэрэгтэй бүх зүйлээ хамгийн хялбараар нэг цэгээс авах нь конвиненс дэлгүүрийн нэг зарчим ба супермаркет зэрэг томоохон дэлгүүрүүдээс зай талбай багатай ч гэсэн хэрэглэгчдэд хэрэгтэй бүхнийг нь санал болгох үүднээс конвиненс дэлгүүр дунджаар 3000 орчим нэр, төрлийн бараа борлуулдаг.

5. ХООЛ
Конвиненс дэлгүүр нь олон төрлийн хоол болон хоолоо идэх тухтай орчинг санал болгодог бөгөөд хийгдэж буй хот дог нь дэлхий даяар нэг стандарттай байдаг.

2018-01-26 10:46