CIRCLE K ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн хамгийн том конвиненс сүлжээ дэлгүүрүүдийн нэг Circle K нь жижиглэн худалдааны бизнесээ 1951 онд Техасын Эл Пасод эхлүүлсэн юм.

Та Circle K брэндийн талаарх сонирхолтой 5 мэдээллийг дараах зургуудаас авна уу!

1. CIRCLE K НЬ ДЭЛХИЙН 20 ГАРУЙ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БА 105'000 ХҮНТЭЙ ТОМ ГЭР БҮЛ

Circle K брэндийн гэр бүл 105'000 гаруй ажилтнаас бүрддэг бөгөөд бид манай үйлчлүүлэгч бүх ХЯЛБАР, НАЙРСАГ үйлчилгээг авах эрхтэй гэж чин сэтгэлээсээ итгэдэг. Тиймээс бид өөрсдийн нэрийн хуудас болсон хялбар үйлчилгээг дэлхийн 20 гаруй оронд санал болгож байна.

2. CIRCLE K НЬ 14'000 ГАРУЙ САЛБАРТАЙ БА ӨДӨР БҮР БИД 6'000'000 ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛДЭГ

Өдөр бүр 6'000'000 хэрэглэгчдэдээ бид өөрсдийн ИНЭЭМСЭГЛЭЛЭЭРЭЭ УГТДАГ ба манай 14000 гаруй салбарын алинаар нь ч зочилсон бид таныг инээмсэглэлээрээ угтах болно.

3. ӨДӨР БҮР 600'000 АЯГА КОФЕ 

Бид дээд зэрэглэлийн кофегоо өөрсдийн дэлгүүр дээрээ буталж, чанадаг ба шинэхэн, баялаг амттай кофегоо хамгийн хямдаар бид 24 цагийн турш санал болгодог нь бидний өдөр бүр 600'000 аяга кофе хэрэглэгчдэдээ өгөх нууц нь юм.

4. ӨДӨР БҮР БИД 400'000 ХОТ ДОГ 

Мөч бүхэнд шинэхэн байх жинхэнэ Америк хотдогыг бид өөрсдийн бүх хэрэглэгчдэдээ санал болгодог ба манай Хотдог нь дэлхий даяар нэг стандарт болон аргачлалаар хийгддэг тул жинхэнэ Америк амт гэж алдаршсан.

5. ӨДӨР БҮР 1'500'000 ХҮЙТЭН УНДАА

Coca Cola, Fanta, Sprite зэрэг дэлхийд алдартай хийжүүлсэн ундааны брэндүүдийг та хамгийн шинэ, хамгийн хүйтнээр нь бидний Polar Pop-с уух боломжтой байдаг. Таны авах ундаа бүр зөвхөн танд зориулагдан үйлдвэрлэгдэх ба Polar Pop-н савалгаа нь таны сонгосон ундааг хүйтэн, шинэхэн байлгахаар бүтээгдсэн юм.

 

2018-02-01 16:00