МОНГОЛ ДАХЬ АНХНЫ ОЛОН УЛСЫН КОНВЕНИНС СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР CIRCLE K АНХНЫ САЛБАРАА НЭЭЛЭЭ .

Америкт төвтэй олон улсын хамгийн том конвенинс сүлжээ дэлгүүрийн нэг CIRCLE K өнөөдөр Энхтайвны өргөн чөлөөнд анхны салбараа нээж манай нээлтийг хүсэн хүлээсээр буй үйлчлүүлэгчиддээ хүрч үйлчлэх боломжтой боллоо. 24 цагийн турш та бүхэндээ хүрч үйлчлэх дэлгүүрт маань тухлан саатаж тавтай үйлчлүүлээрэй. Таны үнэтэй цаг хугацаанд бид хүндэтгэлтэй хандаж хамгийн хялбар үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно. 
Бид энэ жил 25 дэлгүүр нээх болно.

CIRCLE K-1 БАЙРШИЛ
Манай эхний салбар дэлгүүр УИД-с Peace Mall явах замд байрлаж байна.
Та дараагийн зураг дээр дарж манай онцлог бүтээгдэхүүнтэй танилцаарай.

24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Өглөөний 5 цагт ч халуун кофе уунгаа шинэхэн хот дог идэх боломжийг зөвхөн 24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ конвенинс дэлгүүрээс авах боломжтой.

ЗӨВХӨН ТАНД ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭГДЭХ УНДАА
COCA COLA, FANTA, SPRITE зэрэг дэлхийд алдартай оргилуун ундааны брэндүүдийг та хамгийн шинэ, хамгийн хүйтнээр нь Polar Pop-с уух боломжтой. Таны авах ундаа бүр зөвхөн танд зориулагдан үйлдвэрлэгдэх ба Polar Pop-н савалгаа нь таны сонгосон ундааг хүйтэн, шинэхэн байлгахаар бүтээгдсэн.

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ШИНЭХЭН КОФЕ
Хамгийн дээд зэргийн чанартай шинэхэн кофег танд Circle K санал болгож байна. Circle K нь дээд зэрэглэлийн кофегоо өөрсдийн дэлгүүр дээрээ буталж, чанадаг тул шинэхэн, баялаг амттай кофег хамгийн хямдаар та 24 цагийн турш худалдан авах боломжтой.

АМЕРИК ХОТ ДОГ
Мөч бүр шинээрээ байх жинхэнэ Америк хотдог бид танд санал болгодог. Манай Хотдог нь дэлхий даяар нэг стандарт болон аргачлалаар хийгддэг тул жинхэнэ Америк амтыг та эндээс мэдрэх боломжтой. Манай хотдогт ашиглах зайдас нь германы Франкфуртер технологиор /химийн гаралтай амтлагч, мах орлуулагч байдаггүй /үйлдвэрлэгдсэн, 100% үхэр болон гахайн махаар хийсэн, шууд идэхэд зориулсан шинэхэн зайдас байдаг.

ХЭРЭГТЭЙ БҮХНЭЭ НЭГ ДООРООС
Чухал хэрэгтэй бүх зүйлээ хамгийн хялбараар нэг цэгээс авах нь конвиненс дэлгүүрийн нэг зарчим ба супермаркет зэрэг томоохон дэлгүүрүүдээс зай талбай багатай ч гэсэн хэрэглэгчдэд хэрэгтэй бүхнийг нь санал болгох үүднээс конвиненс дэлгүүр хүн хэрэгтэй бүх бараа борлуулдаг.


 

 

2018-04-19 10:13