МАНАЙ ЭЭЛЖИЙН АХЛАГЧ Б.АЛТАНХӨЛӨГ BLACKPOOL2018 БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2018.05.24-06.01-ний өдрүүдэд Англи улсад зохион байгуулагдсан BLACKPOOL2018 Бүжгийн спортын аварга шалгаруулах Олон Улсын тэмцээнд Б.Алтанхөлөг маань 2-р байр эзэллээ.

Тус тэмцээн нь 90 гаруй жил уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс улс орнуудын нас насны шилдэг тамирчид оролцдог, дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарч, урт хугацаанд үргэлжилдэг нэр хүндтэй тэмцээн юм.

Тэмцээний финалын шатанд Америк, Хятад, Англи, Герман, Монгол гэсэн багууд шалгарч өрсөлдСөн бөгөөд Б.Алтанхөлөг 2-р байранд шалгарсан байна.

Б.Алтанхөлөг маань Бүжгийн спортын мастер бөгөөд MoonDance бүжгийн хамтлагийн ахлагч юм бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа хагас финалд үлдэж, финалын цомыг хүртэж байсан.




АЛТАНХӨЛӨГИЙН СЭТГЭГДЭЛ
Б.Алтанхөлөг: Анх ажлын ярилцлагад орох гээд ажлынхаа оффис дээр очиж байх үеэ санаж байна. Буйдан дээр суугаад эргэн тойрноо ажиж суух тэр үед надад шинийг санаачлагч, бүтээлч, эерэг хандлагатай гайхалтай залуустай нэгдэх гэж буй мэт мэдрэмж төрсөн. Энэ мэдрэмж маань ч зөв байсан гэж боддог. Ажлын хамт олонтойгоо танилцаад хамтран ажиллаж байх хугацаанд тэднээс суралцах зүйл асар их байгааг ойлгосон. Мөн өөрийгөө өсөж дэвжих асар их нөөц бололцоотой олж харсан. Миний бие эх орондоо ихийг хийж бүтээе, сурч мэдье, эх дэлхийтэйгээ хөл нийлүүлэн хөгжих, дэвших гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй мянга мянган Монгол залуусын нэгэн төлөөлөл гэдэгт итгэдэг. Би одоо зөв газраа, зөв зүгт харан тэмүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Тиймдээ ч одоо хийж буй ажилдаа дурлан сэтгэл хангалуун, итгэл дүүрэн алхаж явна. Надад итгэн намайг сонгон ажиллуулж, зааж зөвлөн, өсөж дэвжих асар том боломжийг олгож байгаа Circle K Mongolia-ийн хамт олондоо сэтгэлийн талархал дэвшүүлье!

2018-06-09 11:00