CИРКЛ ЧЭЙН ХХК НЬ Бүжгийн Moon Dance хамтлагийг ДАШТ-нд оролцоход ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

      Монголын Бүжгийн Спортын Холбооноос зохион байгуулсан хамтлаг латин бүжгийн УАШТ-нд Мoon dance бүжгийн хамтлагийн 20 гаруй залуус амжилттай оролцон, ДАШТ-нд өрсөлдөх эрхээ албан ёсоор гардан авч О.Саранхүү, О.Оюунбат удирдагч багштай Moon dance бүжгийн хамтлагийнхан эрчимжүүлсэн бэлтгэлтэйгээр 12-р сарын 02-ны өдөр БНХАУ-ын Шензень хотыг зориж бүжгийн спортын олон жилийн түүхт хүчирхэг баг, хамтлагуудын дунд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.

Жил бүр уламжлан зохион байгуулагддаг латин бүжгийн ДАШТ-нд оролцсон “Moon dance” хамтлагийн ерөнхий ивээн тэтгэгчээр CИРКЛ ЧЭЙН ХХК нь хамтран ажиллаж, дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг өргөх бүхий л арга хэмжээнд туслалцаа үзүүлж ажиллалаа. Энэ жилийн ДАШТ Ази тивд болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд тус тэмцээнд Moon dance хамтлаг “ICE QUEEN” буюу мөсөн хатан бүжгээрээ амжилттай оролцож шилдэг 8-т багтлаа.

  Дашрамд дурдахад “Moon Dance” бүжгийн хамтлагийн гишүүн Б. Алтанхөлөг нь тус хамтлагт 6 жил бүжиглэж бүжгийн спортод олон жил зүтгэж яваа эрч хүчтэй залуусын төлөөлөл бөгөөд Circle K 4-р салбар дэлгүүр хариуцсан менежерээр ажилладаг юм.

Circle K Mongolia

Бид ажилтан бүрийнхээ сурч хөгжих шат болгонд анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахыг хамгаас түрүүнд эрхэмлэдэг билээ. “Моon Dance”-н хамтлагийнхандаа дахин халуун баяр хүргэе!

2018-12-28 07:55