“CIRCLE K MONGOLIA“ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

     Circle K Mongolia компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих зорилгын хүрээнд энэ оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах аяныг хэрэгжүүлж ажиллаж эхэллээ.

2017 оны судалгаагаар Монгол улсад нийт хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхэлдэг 19,563 иргэн байдаг ба Circle K Mongolia компани энэхүү тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн Нийгмийн халамжийн хэлтэс болон Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий газартай хамтарч 2018 оны 12 сараас эхлэн нийт 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

   Circle K Mongolia нь Олон улсын конвенинс сүлжээ дэлгүүрийг анх удаа Монголдоо нэвтрүүлсэн анхдагч компани бөгөөд бид өнөөдөр Улаанбаатар хотод 16 дэхь салбараа нээж хэдийнээ хэрэглэгчдэд танигдан, олон улсын үйлчилгээг өндөр чанар, стандартын дагуу Монгол улсдаа нэвтрүүлсээр байна. Биднийг энэхүү үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгааг маань үнэлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос талархал дэвшүүллээ.

Circle K Mongolia

Circle K Mongolia 

2019-01-08 11:31