ЖИНХЭНЭ ИТАЛИ ҮРИЙН КОФЕ - CIRCLE K-д

Мянга гаруй жилийн өмнө хүн төрөлхтний хэрэглээ болсон кофе нь өдгөө дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний хоёрдугаарт буюу газрын тосны дараа жагсаж, шинэ мянганы залуус төдийгүй алдартан суутнуудын “хайрлан” уудаг онцгой хэрэглээ болжээ. Өнгөрсөн онд гэхэд дэлхий даяар кофены үйлдвэрлэл 151 тэрбум ам.долларын ашиг олсон аж. Манай улсын хувьд “Монголиан маркетинг консалтинг”-аас хийсэн судалгаагаар нийт хүн амын 53 хувь нь буюу 984 мянган иргэн кофе хэрэглэж байна.Circle K Mongolia

Ийнхүү манай улсад кофены хэрэглээ жилээс жилд өсөж, түүнийг амтлан хэрэглэх соёл түгэн дэлгэрсээр байна. Энэ хүрээнд бид жилдээ 10 гаруй улсаас кофе импортлохоос гадна олон улсын франчайз кофе шопууд үүд хаалгаа нээн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тухайлбал, кофены арабика болон робуста төрлийн шилмэл үрийн хослол бүхий Еспрессо Италиано чанарын сертификаттай олон улсын ISO9001-2008, 2015 стандартын шаардлага хангасан кофег санал болгодог Circle K дэлгүүрийн американо кофе гэхэд маш тэнцвэртэй өтгөн өрөм бүхий какаоны амт давамгайлсан учраас дундаж болон хатуу кофе сонирхогчдод тохиромжтой ажээ.

ЖИНХЭНЭ ИТАЛИ ҮРИЙН КОФЕ Circle K бүх салбаруудаар
Circle K Mongolia

2019-03-27 09:00