МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ КОНВЕНИНС СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР СИРКЛ К НЭГ НАС ХҮРЛЭЭ

Circle K MongoliaМОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ КОНВЕНИНС СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР СИРКЛ К НЭГ НАС ХҮРЛЭЭ. БҮХ ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРТАА 1 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. 

Монголын хамгийн анхны Олон улсын конвенинс сүлжээ болох CИРКЛ К дэлгүүр анх үүд хаалгаа нээгээд аль хэдийн НЭГ ЖИЛ болжээ.
Circle K сүлжээ нь дэлхийн 24 улсад салбартай, Хойд Америкийн конвенинс дэлгүүр бөгөөд Монгол улс энэ нэр хүндтэй сүлжээний 25 дах улсад бүртгэгдэж анхны дэлгүүрээ нээж байсан цаг яг нэг жилийн өмнө 2018 оны 4 сарын 6-ны өдөр тохиож байлаа.

Circle K Mongolia

Бид 1 жилийн хугацаанд монгол хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тасралтгүй 24 цагийн үйлчилгээ, тав тухтай орчин, чухал хэрэгтэй бүх зүйлээ хамгийн хялбараар нэг дороос худалдан авах боломжыг олгож байгаадаа туйлын их баяртай байна.
Circle K-чүүд амжилт бүтээлээ хуваалцаж 1 жилийн ойн баяраараа "ТЭРБУМТАН САЛБАР"-уудаа шалгарууллаа. Тэрбумтан салбараар шалгарсан CИРКЛ К 1, CИРКЛ К 2 салбарын хамт олондоо баяр хүргэе.
Улам бүр завгүй болсоор байгаа их хотын хэмнэлд таны үнэ цэнэтэй цаг хугацааг бид хэмнэж, хамгийн амар бөгөөд хялбар үйлчилгээг зөвхөн танд хүргэхийн төлөө улам бүр хичээж ажиллах болно.

НИЙТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА 

Circle K Mongolia

2019-04-08 09:45