СИРКЛ К-н ажилтан Олон улсын тэмцээнд оролцоно

СИРКЛ К-н ажилтан Олон улсын тэмцээнд оролцоно

          12 дахь удаагийн Азийн Ган гүүрийн “ASIA BRICOM 2019” тэмцээн Индонез улсын Маланг хотод 8-р сарын 24-26 ны өдрүүдэд болох бөгөөд нийт 10 улсаас 15 баг оролцох юм. Энэхүү тэмцээн Ази тивийн их сургуулиудын оюутнуудын дунд 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол оюутнууд 3 дахь удаагаа оролцох юм. 

          Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд CK18(Хүннү молл) дэлгүүрийн ажилтан М. Дорждагва маань байгаа бөгөөд тэрээр ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн барилгын инженерийн ангийн 3 дугаар курсын оюутан юм. Тэрээр инженерийн чиглэлээр суралцдаг мянга мянган залуусаас шилдэг 8-т үлдэж улмаар ийнхүү олон улсын тэмцээнд оролцохоор болсон билээ. М. Дорждагва даа СИРКЛ К компаний хамт олны зүгээс өндөр амжилт хүсье!

          Дашрамд хэлэхэд анхны оролцсон жилдээ Монголын баг 3 дугаар байранд орсон бөгөөд энэ удаад ч мөн амжилт гаргана гэдэгт тун итгэлтэй байна.

СИРКЛ К д хамгийн шилдэгүүд ажилладаг. Бид оюутан залууст сурахынхаа хажуугаар ажиллах , өөрийнхөө чадварыг нээх боломжыг олгодог. Circle K Mongolia

2019-08-16 09:00